Канадын Монголчуудад зориулсан блог хуудас

12/26/2008

Урилга

1 comment:

Эрт урьд цагт...

/Түүхэн хошигнол/

1996 оны 6 сар. Франц онгоц тэнгис далай гаталж ирэв. Торонто Пийрсонд газардав. Охин нь Маралгуа ажгуу. Монгол залуу онгоцны буудлаас гарч эрүүл агаар цээж дүүрэн амьсгалахад канад агаарт хушийн үнэр ханхлахаас халхын үнэр үгүй байв. Эхний монгол тэд болов. Анд нь Ганбаа бүлгээ.Баагий Ганбаа хоёр Онтариогийн эрэгт Торонтогийн баруун зүүн талыг эзлэн сууж хоёр жил болбой.
Ганбаа духан дээрээ ганц ч үрчлээсгүй бөгөөд дөрвөн газрын заншил мэднэ. Нэгэн өдөр Ганбаа эхнэрийн хамт салхинд гарав. Нэгэн дажгүй хауз сээлдэж буйг үзэж энэ хаузийг өөр хүн эс авсан байваас бид авсугай гээд рийл эстэйтээ илгээв. Монгол хүний анхны хауз тэр болов.
Баагий нэгэн өдөр Бай н Сэйл -ийн баруун талд багширсан олон төмөр хүлэг дунд он үнэ нь жигдэрсэн онцгой нэгэн хүлэг Намайг унах сайн эзэн минь хаа буй хэмээн толгой сүүлээ хаялан зогсохыг үзэж таалав. Балны үзүүрээр тойруулан ( цаламдаж ) утас цохин барьж авав. Анхны унаа нь тэр болов.
1998 онд Их Хурлын дарга Гончигдорж ирж консул төрүүлэв. Анхны консул Сандаг, дагуур нь Ганбат болой. Ганбат, Ганбаа, Баагий гурав нэг сэрээны үзүурүүд мэт ижилдэн нөхөрлөв. 2000 онд консулын гар нь газарт хүрч,
Яаманд ойрхон бууя
Явдалд тус болог
Төвд ойрхон бууя
Төсөвт тус болог гэлцээд Оттавагийн зүг сарнин одвой.
Индианагаас бөлөг иргэн нүүж ирэв. Жүгээ овогтон тэд болов.
Содоогийнхон мөн нийлэв. Эхний дөрвөл ингэж үүсэв.
Баагий хар төмөр нүдэж залхаад компютэр нүддэг болсон бүлгээ. Тэр өдгөө мөн түүнээ нүдсээр буйгаад үдэш орой тэдний хаяанаас товших чимээ сонсдох.
Баагийгийн хүү Билгүүн, Билгүүний найз Жошваа, Жошваагийн найз Барайян. Барайяны ах Новаки, Новакигийн ах Оожоо, Ожоогийн дүү Гарьдаа. Монголын үрс маш олширч Ерөнхийлөгч Багабанди ирж сонирхов. Алаг махны тасархай гэж аятайхан харж, хүрэн бөөрний хэлтэрхий гэж хүрч ирж дотносов. Улам олшрохыг ерөөв. Улмаар холбогдохыг дэмжив. Хойд стийлсийн Дариа Холбоо молбоо байгуулья гэж Санаа анх гаргасныг Санал ёсоор болгов.
Онтариогийн Монгол Холбоо байгуулагдсан түүх энэ буюу. Эхний Ерөнхийлөгч Ганбаа болсон бүлгээ.

ГИШYYД

Бидний тухай

My photo
Toronto, Ontario, Canada
Намайг Торонто хотын Бондгор Нямаа гэдэг. Энэ бол миний анхны блог. Тавтай морилно уу!